2007-10-09 15:20:51
Пуужин хийхийнхээ өмнө пуужингийн хөөргөх үндсэн зарчмийг нь товч тайлбарлая.Маш хялбар л даа. Ундааны саванд дундуур ус хийгээд тагийг нь доош нь харуулж, сууринд нь зоох маягаар суулгана. Таг нь доороо нүхтэй байхийн. Сууринд нь суулгасан үед тэр нүхээр ундааны савандаа хий шахана. Мэдээж бид ус алдахааргүйн дээр насосоор хий шахах үед, саванд хий чөлөөтэйгөөр орох байдалтайгаар суурийг хийх болно. Хангалттай хийлээд пуужингаа мултлахад тагны нүхээр асар их даралттай ус олгойдон гарч, таны пуужин өндрөөс өндөрт хөөрөх болно. Та бодоод үз л дээ. 1.5 литрийн ундааны саванд 500мл орчим ус хийгээд, дугуй хийлдэг насосоор 40 өөс 50 удаа орчим хийлнэ. Энэ үед та хийжүүлсэн ундааны сав гэж ямар өндөр даралтыг тэсвэрлэдэг, ямар бөх эд болохыг мэдэх болно. Үнэхээр бөх юм байна лээ.
Хавхлагийг мүлтлахад шуун..... үнэхээр гайхалтай....

2007-08-28 10:59:47
Дамжаагаа таслахгүй явж байгаа. Харин ойрд зав их муутай болохоор блогтоо бичлэг нэмж амжихгүй л байна.
"Энэ ямар сэлэлт вэ?" цааш унших »2007-08-14 15:02:55
Өнөөдөр 2007.08.11. Бямба.
Дамжаа маань 7 хоногт 2удаа нэг орохдоо 1 л цаг. Өөр газар давхар хичээллэхгүй л бол сайн сэлж суртал удах юм шиг санагдлаа.
"Спорт цогцолборт очлоо." цааш унших »2007-08-09 10:38:14
2007 оны 8 дугаар сар 8
Өнөөдөр хэр ахицтай бол гэж бодсоор л бассейндаа очлоо.
"Шумбаж байхдаа инээж болохгүй!" цааш унших »2007-08-08 14:38:54
16хан настайдаа нугасны хүнд өвчин туссан охины тухай өгүүлдэг
1литр нулимс гэдэг тв-драмын дуу. Кино зохиол нь бодит амьдралаас сэдэвлэсийн гэсэн.
"кона юки (Цасан будрага)" цааш унших »2007-08-06 17:41:22
2007 оны 8 дугаар сар 4
Өнөөдөр бассейний эхний өдөр. Өмнө нэг явсан нь нэг удаа үнэгүй явж үзэх боломжоо ашигласан нь тэр. Өнөөдрөөс эхлээд мөнгөө төлөөд явж байгаа гэсэн үг.
"Өнөөдөр бассейний эхний өдөр" цааш унших »2007-08-06 09:10:39
Хэд хоногийн өмнө цайны цагаар цай уух зуураа, зурагтын мэдээ харжээ суутал,нэг айлын шуудангийн хайрцагт 20000000ен хийсэн байна. Хийсэн эзнийг нь
"Танихгүй айлын шуудангийн хайрцагт 200 саяыг хийсэн этгээд хэн бэ?" цааш унших »2007-08-02 16:50:36
Дуртай блогнуудынхаа холбоосуудыг хэрхэн оруулахыг тодорхой бичье гэж бодлоо.
"Залуусаа блогуудаараа холбогдоцгооё л доо !" цааш унших »2007-08-02 12:03:25
2007 оны 8 дугаар сар 2
Өчигдөр ажилаасаа жаахан эрт гараад гэр уруугаа жийчихлээ.
"Анхны бассейн" цааш унших »2007-08-01 11:20:30
2007 оны 8 дугаар сар 1
Блог дээрээ бассейнд бүртгүүлнэ гээд олноо тунхаглачихсанынх ямар ч л байсан бүртгүүлье гээд өчигдөр ажлаа тараад яваад очлоо.
"Усны малгай" цааш унших »2007-07-31 15:40:56
Бүтэн сайнд(2007.7.29) эндхийн ганц найз маань (Тераками)далай явж сэлье гээд Нагоягаас зорьж ирлээ.
"Далай" цааш унших »2007-07-31 10:22:26
Блог нээгээд нэг мэдэхэд 14 хоночихож. Юу ч бичээгүй л хэвээрээ. Кириллээр бичээрэй гэсэн хүмүүсийн зөвлөгөөг дагаж кириллээр бичиж байна. Дасаагүй болохоор үхэр тэрэг л гэсэн үг.
Би гэдэг хүн өдөр хоногуудыг үр ашиг муутай өнгөрөөсөөр л... Хийх ажил төлөвлөсөн зүйл зөндөө байсаар байхад яагаад ч юм мэдэхгүй анхаарал сайн төвлөрөхгүй юм.Нэг мэдэхэд л өнөөх л интернэт. Юугаа алдчихаад ,юугаа хайгаад байгаан мэдэхгүй...
Энэ бол сэтгэл зүйн өвчин юм гэсэн. Манайхны хэлдэгээр дон өвчин юм гэнэлээ. Ер нь ямар ч юмыг хэтрүүлбэл өвчин болно гэдэг шүү дээ.
За хөө. Өнөөдрийг нэг гайгүй бүтээлтэйхэн өнгөрөөх юм сан. Ээ дээ ,энэ интернэт үү, Гэхдээ дуртай блогоо шалгахаа мартахгүй ээ. Харин өөр блог өөр блог гээл дэмийрээд явчихаараа л ..
2007-07-17 16:57:04
Onoodor 2007.07.17.Ooriin blog neelee. Odoogoor yu bichihee ch medehgui bn. Gehdee minii bichseng ene delhii ertuntciin haa negtee gazaraas hen ch unshij chadna geed bodohoor ih goyo sanagdaad ehellee. Humuusiin blogiig unshij baihdaa ch iim setgegdeltei bolj baigaagui yum bn.Busdad heregtei medeelel l tavimaar bn.Heterhii nurshih yum bol unshih hun oldohgui baih daa.